Д.Тогтохсүрэн: АИ-92 шатахуун 1000 гаруй төгрөгөөр нэмэгдэх магадлалтай

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Бүлгийн хурлаар АИ-92 шатахууны үнийг цаашид барихыг Засгийн газарт чиглэл болголоо. Хэрэглэгчдийн 70 орчим хувь нь АИ-92 шатахуун худалдан авдаг. Ингэхгүй бол 1000 гаруй төгрөгөөр нэмэгдэх магадлалтай. Мөн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын нийлүүлэлтэд анхаарч ажиллахыг Засгийн газарт даалгалаа.

УИХ-ын намрын чуулганыг энэ лхагва гаригт завсарлуулна. Үүнээс өмнө 2021 оны төсвийн гүйцэтгэл болон одоо хэлэлцэж буй зарим хуулийн төслийг батална” гэлээ.

Хуваалцах:
Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Share on pinterest
Share on linkedin
Share on reddit
Share on mix
Share on pocket
Share on whatsapp
Share on telegram
Share on vk
Share on stumbleupon
Share on xing
Newsletter

Follow Us

Gallery