Б.Мөнхбаатар: Төрийн зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Хөшигийн хөндийд цаашид бий болох ажлын байртай уялдуулж ямар төлөвлөлтүүдийг бий болгох ёстойг Засгийн газраар батлуулсан. Төлөвлөлт батлагдсан үеэс инженерийн дэд бүтцийн эх үүсвэр шугам сүлжээний ажлуудыг хийж эхэлсэн. Төлөвлөлт батлагдсаны дагуу тоо хэмжээ гарч ирж байгаа бөгөөд түүнтэй уялдуулж тухайн газар цэвэрлэх байгууламж барих эх үүсвэр, цахилгаан дулааны ажлын зургуудыг хийсэн. Энэ дагуу Хөшигийн хөндий дэх онгоцны буудлын Шинэ зуун мод хот хавийн инженерийн дэд бүтцийн ажлын зураг эцэслэгдэн батлагдаж, техникийн шийдэл болон төсвийг тооцоолсон. Эхний ээлийн инженерийн дэд бүтэц 498 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж гарч ирсэн.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэхтэй холбоотой судалгааг бид хийж, Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын тогтоол албажиж эцэслэн батлагдлаа. Гэхдээ маргааш шууд төрийн байгууллагууд нүүгээд эхэлнэ гэж ойлгож болохгүй. Инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэж байж барилга барина. Юу ч үгүй газар барилга барьж болохгүй шүү дээ. Ирэх жилээс бид бодитой судалгаа хийнэ. Төрийн байгууллагуудыг нүүлгэж ажлын байрыг нь барилаа гэхэд хаана амьдруулах, гэр бүл нь хаана ажиллах, хүүхдүүд нь хаана сурч боловсрох гээд олон асуудал бий.

Ирэх баасан гаригт Хөшигийн хөндийн нисэх буудлыг тойрсон инженерийн шугам сүлжээний ажлыг эхлүүлнэ. Үүнд зориулж энэ жилийн төсөвт 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Эхний ээлжид ариутгах татуурга, цэвэр усны шугам сүлжээний ажлыг эхлүүлэх гэж байна.

2023 оны төсөв 200 гаруй тэрбум төгрөг суулгаж бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн” гэлээ.

Хуваалцах:
Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Share on pinterest
Share on linkedin
Share on reddit
Share on mix
Share on pocket
Share on whatsapp
Share on telegram
Share on vk
Share on stumbleupon
Share on xing
Newsletter

Follow Us

Gallery